• Эхлэл
  • “Юнивишн”-ийг буруутай гэж үзжээ

“Юнивишн”-ийг буруутай гэж үзжээ

2016/02/01

“Юнивишн” гурвалсан үйлчилгээний дата-г хэрэглээг хязгаартай болгоно гэсэн нь хэрэглэгчдийнх нь дургүйцлийг төрүүлж, багагүй гомдол маргаан дэгдээсэн. Энэхүү гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзсэн байна. Тиймээс тус компанид арга хэмжээ тооцож, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах албан бичиг хүргүүлэхээр болжээ.

Энэ талаарх АТГ-аас өгсөн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Уг компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан суваг, үйлчилгээг үзүүлж чадахгүй хэрэглэгчийг хохироож байна. Жишээ нь: Кино багц: HBO Signature, HBO Family, HBO Hits зэрэг суваг гарахгүй болсон.

1. Интернетийн хязгааргүй багцыг 2 сарын 1-ээс хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцөлийг тухай компани дангаараа шийдэн өөрчилж байгаа асуудал нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна.

2. SPS спортын сувгийг анх гаргахдаа Premier League-ийн 4 тоглолт гаргана, Full HD форматаар албан ёсны эрхтэйгээр хүргэнэ гэсэн боловч одоогийн байдлаар 2 тоглолтыг дуу дүрсний чанарын шаардлага хангахгүйгээр үзүүлж байна. /Stream-ээр үзүүлж байгаа/

Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал

1,2 дугаар асуудлаар:

“ЮНИВИШН” ХХК-ийн сүүлийн 3 жилийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг хянаж үзэхэд гурвалсан үйлчилгээ буюу IPTV-ийн үндсэн үйлчилгээ болох үзүүлэх сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн.

Мөн багцын сонголтоос шалтгаалан интернетийн хурдыг 3-15 mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл Интернетийн багцын сонголтоос шалтгаалан  2 сарын 1-ээс хэрэглээнээс шалтгаалан тодорхой дата хэрэглэсний дараа интернет хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад байсан нөхцөлийг тухай компани дангаараа шийдэн өөрчилж байгаа асуудал нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна.

“ЮНИВИШН” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй гэрээнд “Юнивишн гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно.” гэж заасан нь дараах хуулиудыг зөрчиж байна. Үүнд:

  • Иргэний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.“

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан ... хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, ... шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.” ,

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх 2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.”

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх 1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.”

  • Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.”

3-р асуудал:

“ЮНИВИШН” ХХК нь “Эс пи эс эйч ди” ХХК-тай SPS WORLD HD төлбөргүй, SPS PRIME HD, SPS ACTION HD, SPS PLUS HD 3 сувгийг төлбөртэй дамжуулахаар 2014 оны 11 сарын 1-нээс 2016 оны 11 сарын 1-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 3.1.2-т “Нийлүүлэгч нь гэрээнд дурдагдах 4 сувгаар гарах нэвтрүүлгийг контентийг чанарын шаардлага хангахуйц түвшинд, шууд дамжуулалт болон тоглолтыг монгол дуу оруулга, хөтлөлтэйгөөр тасралтгүй нийлүүлнэ” гэж заасны дагуу нэвтрүүлэгийг контентийг чанарын асуудлыг дамжуулагч талд хариуцахгүй байна.

 “ЮНИВИШН” ХХК-наас “Эс пи эс эйч ди” ХХК-д Премьер лигийн тоглолтыг сүүлийн 2 сарын хугацаанд сувгийн дамжуулалт чанар муу, 4 тоглолтыг зэрэг дамжуулах, HD форматаар гаргаагүй талаар удаа дараа албан тоот хүргүүлэн гэрээний дагуу шаардлага тавьж ажилласан.

 “Эс пи эс эйч ди” ХХК-ийн хэрэглэгчдийг хохироож байгаа асуудлыг хянаж шалгаж зохих хариуцлагыг хүлээлгэн ажиллана гэсэн байдаг байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна