Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Тэр хэрээр хаана, ямар бүтээгдэхүүн, ямар үнэтэй байгааг тэр бүр очиж үзэж харьцуулах боломж, хугацаа хомс болж байгаа учраас бид үзэсгэлэн худалдаа, захуудын үнийг тус бүрээр нь очиж танилцан харьцуулан хүргэж байна.
“UB palace” сар шинийн үзэсгэлэн худалдаа:
“UB palace”-н гадна талбайд Архангайн айраг 1 литр нь 3000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины мах буюу ууцны мах 1 кг нь 3700 төгрөгөөр худалдаалж байгаа ба бэлгэнд өгч болохуйц бараа бүтээгдэхүүнийг ч мөн хямд үнээр худалдаалж байна. Үүнээс гадна Орос чихэр 6500-18000 төгрөгийн үнэтэй байгаа ба хатаасан жимс 6000-16000 төгрөг, аньсны чанамал 7000 төгрөг, нэрс 6000 төгрөг, аньсны шүүс 5000 төгрөг, нэрс 2000 төгрөг, /эдгээр нь савалсан байдлаар/ энэ мэтчилэн үнэтэй байна.
Хүчит шонхор зах:
Үхрийн цул мах кг нь 8000-8500 төгрөг, үхрийн ястай мах кг нь 8000 төгрөг. Харин тэмээний цул мах кг нь 5500 төгрөг, хонины цул мах кг нь 6500 төгрөгийн үнэтэй байна. Харин гурилны үнэ ханш Монгол нэгдүгээр гурил 25 кг нь 19,000 төгрөг, Цесна 50 кг нь 75,000 төгрөг, Цесна 25 кг нь 35,000 төгрөг, Алейка 10 кг нь 15,000 төгрөг, Будаа 25 кг нь 48000 төгрөг байна. Мөн хэдийн боов болон цагаан идээний үнэ ханшийг доорх хүснэгтээс харна уу.
Сэтгэгдэл байхгүй байна