Шинэ дугаар ердөө 20-хон төгрөг гэх зар сурталчилгаа олны анхаарал татаж байв. “Мобиком”-д хаширтлаа “чадуулсан” зарим хэрэглэгч үүнд итгэж ядаж байсан бол зарим нь хэрэггүй дугаараа зүгээр өгч байхаар хэмээн “шоудав” гэж хүлээж авсан. Уг нь ч үнэ хямд, өчнөөн жил монополь шахуу ажилласан “Мобиком” хэрэглэгчдээ бэлэг барихад юу нь буруу байх вэ?
Гэтэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрх бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоногийн бэлэг дугаарыг 20 төгрөгөөр худалдаалсныг ШӨХТГ-ынхан Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 2,3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ.
Зах зээлд давамгайлагч компани үнийг өөрийн өртгөөс илүү бууруулах, бусдыгаа зах зээлээс шахах зорилгоор илт давуу нөхцлүүдийг санал болгохыг Өрсөлдөөний хуулиар зохицуулдаг. “Мобиком”-ын хувьд үүрэн телефоны зах зээлийн “Давамгай байдалтай оролцогч этгээд” учраас ийн 20 төгрөгөөр шинэ дугаар хдалдаалахыг
иргэдийг төөрөгдөлд оруулсан бусад компаниудыг зах зээлээс шахах гэсэн оролдлого гэж үзсэн байна.
Тухайн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний 1/3-ээс дээш хувийг нийлүүлдэг аж ахуй эрхлэгчийг хэлдэг Давамгай байдалтай оролцогч хэмээн нэрлэдэг бөгөөд үнийг өөрийн өртгөөс доош үнээр үнэлэх, худалдаа хийх, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах гэх мэх зах зээлд хүчээр нөлөөлөх, бусад компаниудаа шахах гэх мэт үйлдлүүдийг хийхийг хуулиар хориглосон байдаг юм.
Сэтгэгдэл байхгүй байна