• Эхлэл
  • Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

2016/02/02

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төржээ.

Д. Сүхбаатар нь 1921 оны гуравдугаар сарын 24-нөөс 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-наас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Ийнхүү эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны есдүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны Зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-нд Монгол улсын анхны Зоригт баатар насан эцэслэжээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна