УИХ-аас 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр арилжааны банкууд (нийт 11 банк) ипотекийн зээлийг өмнөх журмын дагуу үргэлжлүүлэн олгож эхэлсэн юм.
Өнгөрсөн арав хоногт 11 банк нийт 1129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ.
Үүнээс гадна БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “2016 онд шинээр нэмэгдэх орон сууцны тоо нэмэгдээд 40-өөд мянга болсон ийм нөхцөлд ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй. Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийт 2,7 их наяд төгрөгийн зээлийг 60,5 мянган иргэнд олгосон байдаг.
Үүнийг нэг хүнд тооцож үзвэл 46 сая төгрөгийн зээлтэй, зээлийн хүнд сард 307 мянган төгрөг төлдөг байсан. 18 жил, 8 хувиар нь тооцоход шүү дээ. Тэгвэл одоо таван хувиар тооцоход зээлийн хүүнд сард 192 мянган төгрөг төлөх болж сар бүр 115 мянган төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа юм. Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар зээлийн босго намсаж, төлөлтийн хэмжээ багасна” хэмээсэн.
Асуудал ирэх гуравдугаар сард эцсийн байдлаар шийдэгдэх бөгөөд үүнээс өмнө орон сууцны үнийн тогтворжуулах нь чухал хэмээн үзэж буй аж.
Сэтгэгдэл байхгүй байна