• Эхлэл
  • НӨАТ-ын хуулийг зөрчвөл орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгоно

НӨАТ-ын хуулийг зөрчвөл орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгоно

2016/02/04

Монгол Улсад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 80 мянган аж ахуйн нэгж байгууллага, 20 мянга гаруй иргэн байдаг байна.

Өнөөдрийн байдлаар 80 мянган аж ахуйн нэгжийн  24 мянга буюу нийт татвар төлөгч аж ахуйн нэгжийн 30 хувь нь НӨАТ-ын системд холбогджээ. 

Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж Нийслэлийн татварын газар үзэж байна. Иргэдийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллагаас НӨАТ-ын сугалаатай, урамшуулалтай баримтаа нэхэж байгаа ч ихэнх аж ахуйн нэгж системд холбогдоогүй нь асуудал үүсээд байгаа.

Иргэдээс ирэх гомдол тасрахгүй байгаа ба Сансар худалдааны сүлжээ дэлгүүр НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа тухай гомдол гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ сарын нэгнээс эхлэн иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй, баримт хэвлэсэн ч нууцлалын бар кодгүй, тусгай сугалааны дугааргүй аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн дагуу торгохоор болжээ.

Тодруулбал: Мэргэжлийн хяналт, татвар, цагдаагийн албан хаагчдын хамтарсан ажлын хэсэг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төвүүдэд шалгалт явуулж, мэргэжлийн хяналт ажлын байрны дүгнэлт гаргахдаа кассын машинтай эсэхийг нь харгалзах юм байна.

Хэрэв тухайн аж ахуйн нэгж, үйлчилгээний төв кассын машингүй бол шаардлага тавьж, захиргааны хариуцлага хүлээлгэх аж. Энэ нь НӨАТ-ын хуульд зааснаар бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар,  бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар  тус тус торгох юм байна.

Үүнээс гадна Нийслэл хотын албан татварын тухайд 2015 он эцэст нийт 1.4 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэж хотын удирдлага тооцсон ч, бодит байдалд дээр 500 гаруй сая төгрөг цугларчээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна