• Эхлэл
  • Баярын өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байна

Баярын өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байна

2016/02/04

2016 оны хоёрдугаар сарын 05-наас хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-наас хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Тэгвэл сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна.

Шинийн 1,2,3-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуургатай байх аж. Тодруулбал 4-9-ны өдрүүдэд хүйтний эрч нэлээд сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвийнхөн жолооч нартаа анхааруулсан байна.

Харин энэ долоо хоногийн байдлаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг сулрах боловч баярын өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвлтэй байна. Ингээд энэ долоо хоногийн цаг агаарын мэдээг хүргэе.

ӨНӨӨДӨР / 2016.02.04 үүлшинэ -27o шөнөдөө -14o өдөртөө

Баасан: Өдөртөө -12o , Шөнөдөө-25o

Бямба: Өдөртөө -13o , Шөнөдөө -23o

Ням: Өдөртөө -11o , Шөнөдөө -25o

 

 


Сэтгэгдэл байхгүй байна