Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын байдлаар авахаар байна.
Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь бөгөөд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно ХАХНХ сайд хэллээ.
Хамтын тэтгэврийн тухай хууль 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Энэ хууль батлагдсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль болсон аж.
Түүнчлэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030” бодлогыг батлуулсан зэрэг мэдээллийг өгсний дараагаар С.Эрдэнэ сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна