• Эхлэл
  • Ял эдлэж буй 26 иргэнийг шилжүүлнэ

Ял эдлэж буй 26 иргэнийг шилжүүлнэ

2016/02/04

Манай улсын иргэд гадаадад хууль зөрчиж тухайн улс орны хуулийн дагуу ял эдлэж байгаа ба сүүлийн жилүүдэд тэдгээр иргэдийн тоо өссөөр байгаа юм.

Өмнө нь гадаадад ял эдлэж буй иргэдийг Монгол улсын хорих газар руу шилжүүлж байсан.

Тэгвэл энэ удаа мөн өмнөхтэй адил гадаадад ял эдлэж буй 26 иргэнийг авч ирэх боломж бүрджээ. Тодруулбал: Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНХАУ-ын Хонконгд айлчлал хийгээд ирсэн билээ.

Айлчлалын үеэр Хонконгийн Засгийн газартай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн  Аюулгүй байдлын сайд Лай Тунг-квок нар ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Ингэснээр Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын зургаан иргэний орчин нөхцөлтэй танилцаж, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгсөн байна.


Сэтгэгдэл байхгүй байна