• Эхлэл
  • Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо

Дэлхийн жишигт нийцсэн сурах бичигтэй боллоо

2016/02/05

Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд цахилгаан, механик,  барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн багш, суралцагчдад зориулсан багц сургалтын материал, сурах бичгийг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлснээ хүлээлгэн өглөө.

Олон улсын стандарт, шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан онол, арга зүй, дадлага олгоход ач тусаа өгөх дөрвөн мэргэжлийн нийт 88 сурах бичгийг гардуулах ёслол Барилгын Политехник коллежид болсон юм.

Сурах бичиг гардуулах ёслолд мөн Швейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел,   “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүүдли, БНСУ-ын KOЙКA ОУБ-ын орлогч дарга Вон Жи Ёон, ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн удирдагч Юрген Хартвиг нар оролцож хамтын ажиллагаа, төслийн үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо. 

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд бодит үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэн ба Монгол Улс “Дэлхийн ур чадвар” ОУБ-д гишүүнээр элсэн 2015 онд Бразил улсад болон Дэлхийн ур чадварын тэмцээнд есөн мэргэжлээр амжилттай оролцсон нь мөн төслийн үйл ажиллагааны үр дүн нөлөөлсөн аж. 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна