Сар шинийн баяр болох дөхсөнтэй холбоотойгоор гадуур хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна. Замын хөдөлгөөний ачаалал ч ихсээд байгаа. Яг энэ үед томоохон худалдааны төвүүд хөл гишгэх зайгүй болж байна. Харин хөдөө орон нутгаас ирсэн иргэд энэ их үймээн дунд хулгайд эд зүйлсээ алдаж байгаа юм. Ганц хөдөө орон нутаг гэлтгүй Нийсллийн иргэд ч мөн эд зүйлсээ хулгайд алдаж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийнхан анхааруулж байна.
Урт гартнууд аль хэдийн ажилдаа орсон учир тэдний үйлдэл хүн бүрийг хохироож байгаа. Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар 02-ний өдрийн 05:00 цагаас хоёрдугаар сарын 03-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4499 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 152, зөрчлийн 1153, согтуугийн 584, зам тээврийн ослын 482, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 80 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн “Тонхил сумын Зүйл багийн иргэн 34 настай эмэгтэй Г нь тус сумын зүйл баг Хүрэн хад гэх газар малдаа явж байгаад осгосон байдалтай олдоод нэгдүгээр сарын 30-нд нас барсан байна” гэх хэргийг шалгаж байна.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед зэрлэг ан амьтан осгож байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энэ мэтчилэн хахир хүйтний улмаас амь насаараа хохирч байгаа тул хөдөө орон нутгийн иргэд ч мөн анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна