• Эхлэл
  • ”Дүнжингарав-2016” энэ сарын 28-нд болно

”Дүнжингарав-2016” энэ сарын 28-нд болно

2016/02/05

Хаврын уралдаан эхлэх гэж байна. Жил бүрийн сар шинийн баярын үеэр болдог Төвийн бүсийн хаврын уралдаан, Хангайн бүсийн хаврын уралдааны тов гарчээ.

Тодруулбал: Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаанаас 2016 оны бүсийн уралдааны товыг гаргасан байна.

"Дүнжингарав-2016" төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 28-нд Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 06-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг долдугаар сарын 24-нд Хүй долоон худагт,

говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт,

баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт,

зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт,

хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барилаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна