Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.
ОБЕГ-ын даргын тушаалд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага битүүний өдрөөс эхлэн долоо хоногийн турш өндөржүүүлсэн бэлэн байдалдт ажиллахаар заасан байна.
Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнийг хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх ажээ.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байгаа аж.
Сар шинийн өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар хулгай дээрмийн хэргийн гаралт ихэсч байна. Тиймээс баярын өдрүүдээр гэрээ эзэнгүй орхих тохиолдолд жижүүр болон хөрш айлдаа захих зэргээр арга хэмжээ авахыг зөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна