• Эхлэл
  • Мал сүргийн тоо өсчээ

Мал сүргийн тоо өсчээ

2016/02/07

Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жилд дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн юм.

Мөн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан.

Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурсан. Ингэснээр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувь болж байна. Үүнд малчид ам сайтай байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна