• Эхлэл
  • Аспайр Овоотын олборлолтын зардлын төсвийг хасав

Аспайр Овоотын олборлолтын зардлын төсвийг хасав

2016/02/08

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Аспайр Майнинг компанийн Овоотын металлургийн нүүрсний төслийн олборлолтын зардлыг өнөөгийн зах зээлийн нөхцөл байдлыг тооцон дээд шатанд хянан үзээд 22%-иар хассан байна.

“Овоотын нүүрсний зардлын тооцоог тухайн үеийн огцом өсөлттэй зах зээлийн нөхцөл байдлын бүх зардлыг харгалзан 2012 оны шинэчилсэн ТЭЗҮ-д зориулан гаргаж байсан,” гэж Аспайр компани 2015 оны 4-р улирлын тайландаа дурьджээ. “Гадаад валютын ханшийн өөрчлөлт, ажиллах хүчний өртөг, бусад зардал зэрэг олон хүчин зүйлээс үүдэн зардал буурсан учир одоогийн зах зээлийн зардлыг тусгах үүднээс зардлын тооцоог дахин хянасан” гэсэн байна.

Олборлолтын зардал 22%-иар буурснаар Овоотын орд Хятадын зах зээлд зориулсан дэлхийн металлургийн нүүрсний хамгийн хямдад тооцогдсон хэвээр байх болно гэж Аспайраас мэдээлжээ.

Компани мөн Монголын АМО Дискаверийс ХХК-иар Овоотын талбай хийгээд ойр орчмын талбайд гүйцэтгүүлсэн геофизикийн судалгааны үр дүнг танилцуулсан байна. Судалгаагаар хайгуулын лицензит талбай дотор болон баруун хойш нэмэлт судалгаа хийх хоёр бүс байгааг олж илрүүлжээ.

“Геофизикийн тайлангийн үр дүн маш эерэг гарч, Овоотын ордын баталгаат болон таамаг нөөцийг нэмэгдүүлэх боломж байгааг баталсан” гэж компани үзсэн байна.

Судалгааны явцад ирээдүйтэй талбайг олж тогтоосон бөгөөд компани 17 мянга орчим га хайгуулын талбайг буцаан өгч лицензийн талбайгаа 25 мянган га болгож багасгаж байгаа ажээ.

Аспайр Майнинг компани нь Монгол улсын хойд хэсэгт орших Орхон Сэлэнгийн сав газарт хамгийн том нүүрсний ордын лицензтэй бөгөөд Овоот төслөөс гадна Жилчбулагийн нүүрсний төсөл, Мянган ордын хайгуулын лиценз, мөн Нүүрстэй болон Эрдэнэбулагийн нүүрсний төслүүдийг эзэмшдэг Энхговийн чулуу хамтарсан компанид 50%-ийг эзэмшдэг.

Өөрийн салбар болох Умардын төмөр зам компаниар дамжуулан Аспайр Майнинг Орос, Монгол, Хятадын хооронд байгуулах төлөвлөгдөж буй олон улсын худалдааны коридорын нэг хэсэг болох  Монголын төмөр замын сүлжээтэй уурхайн төслөө холбох төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: worldcoal.com

Англи эхийг унших бол энд дарна уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ERDENETIIN GOVIL BAGIIN
    2016 оны 02 сарын 12
  • Зочин
    egiin goloor dairah uchir erdenetiin hoiguur toir
    2016 оны 02 сарын 12