• Эхлэл
  • Цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна

Цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна

2016/02/10

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.

Нийслэл хотод 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7300 орчим “School police” эцэг, эхийн эргүүл , 131 аж ахуйн нэгж, байгууллагын 2600 иргэн урамшилт болон сайн дурийн үндсэн дээр эргүүлд ажиллах боллоо.

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар холбогдох албадтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, солют, пиротехникийн хэрэгсэлд хяналт, шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна