• Эхлэл
  • ХОМ-гээ өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

ХОМ-гээ өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

2016/02/14

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хугацаа маргааш дуусна. Энэ жилийн хувьд сар шинийн баярын амралт болон долоо хоногийн амралтын өдөртэй үргэлжлэн олон хоногоор амарч байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан ажиллаж хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байгаа юм. Тиймээс та өнөөдөр ч ХОМ-гээ бүртгүүлэх боломжтой.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа юм. Мэдүүлэг гаргагч нь хөрөнгө оруулгын мэдүүлэгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй худал мэдүүлсэн тохиолдолд албан тушаалаас огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болдог бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдодд ХОМ-гийг АТГ-аас шалган Захиргааны хариуцлага хүлээлгэдэг. 

Энэ жилийн хувьд төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 40031 албан тушаалтан, төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтан ХОМ-гээ мэдүүлэх ёстой юм.


Сэтгэгдэл байхгүй байна