• Эхлэл
  • 13 гудамжийг бүрэн тохижуулна

13 гудамжийг бүрэн тохижуулна

2016/02/15

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зургаан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн улс хариуцсан ажилтнуудыг томилсон талаар өмнө нь мэдээлсэн.  Сануулбал: Нийт 51 улс хоёр ОУ-ын байгууллагыг төлөөлсөн 53 дипломат ажилтнууд томилжээ.

Эдгээр хүмүүс тус тусын улсаа дагнан хариуцах бөгөөд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дагалдаж олон хурал, уулзалт төлөвлөгдсөн.

Дээрх уулзалтууд дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд нийт есөн уулзалт болно. 

Үүнээс гадна АСЕМ-ын хурлын тохижилтын ажлын шуурхай штабыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал удирдаж байгаа  бөгөөд энэ хүрээнд хотын 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар  төлөвлөж зураг төслийг гаргажээ.  Мөн  Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв яаралтай нөөцийн менежментийг хариуцан, удирдлага хяналт мэдээллээр ханган ажиллах аж.

Энэ ажлын хүрээнд нийт 22 хяналтын хэсэг байгуулагдаж тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлын гүйцэтгэгч байгууллагуудад хяналт тавина.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж эдгээр ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэн зохион байгуулж, уялдаа холбоог ханган, нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм байна. 

 


Сэтгэгдэл байхгүй байна