• Эхлэл
  • Согтуу жолоочийг саатуулжээ

Согтуу жолоочийг саатуулжээ

2016/02/15

Сар шинийн баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Баярын өдрүүдэд цаг агаарын байдал ч таатай байсан нь ихээхэн билэгшээлтэй хэмээн иргэд ярьж байна.

Мөн гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага байсанг албаныхан онцолж байна. Нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага ирсэн байна.

Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн, харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ.

Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм.

Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байсан аж. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан бөгөөд энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт юм.

Үүнээс харахад энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүнтэй байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна