Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэдийн өргөдөл, бичиг баримтыг хүлээн авдаг. Энэхүү хөнгөлөлтөөр:
-Орон сууц худалдаж авсан, эсвэл барьсан тохиолдолд үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авахаар заасан байдаг.
-Гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их дээд сургуулийн оюутнууд оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцааж авах боломжтой байдаг. Нэг хэсэг ийн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байснаас татварын хөнгөлөлтөө эдлэж чадахгүйд хүрдэг байсан. Тэгвэл энэхүү хөнгөлөлтийг эдлэгсдийн тоо жилээс жилд өсч байгаа гаж ГТЕГ-ээс мэдээлж байна.
Түүнчлэн иргэд бичиг баримтаа бүрдүүлж амжаагүйгээс татварын хөнгөлөлтөө эдлэж чадахгүйд хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ жил татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгажээ. Энэ жилийн хувьд тайлан, хүсэлт хүлээн авах хугацаа сар шинийн болон амралтын өдрүүдтэй тулгуу таарсан учраас ийн хугацааг сунгасан бололтой.
Мөн албан татварын 2015 оны жилийн эцсийн болон энэ оны эхний сарын тайланг хүлээн авах хугацааг мөн хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж байгаа юм.
Тиймээс орон сууц худалдаж авсан болон барьсан, оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаалт авах материалаа энэ сарын 20-ны өдрөөс өмнө өгөх шаардлагатай юм.
ГТЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөг олгожээ.
Сэтгэгдэл байхгүй байна