• Эхлэл
  • НӨАТ-ын сугалаагаар дөрвөн сая төгрөг хожжээ

НӨАТ-ын сугалаагаар дөрвөн сая төгрөг хожжээ

2016/02/15

НӨАТ-ын шинэчилсэн хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

НӨАТ-ын Хуульд зааснаар бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар,  бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар  тус тус торгох талаар өмнө нь мэдээлсэн.

Ийн торгох болсон нь иргэд сугалаандаа оролцож чадахгүй байгаатай холбоотой.

Үүнээс гадна хуульд заасанчлан сард хоёр удаа сугалааны азтануудыг тодруулж байгаа.

Он гарснаас хойш дөрөв дэх удаагийн азтан шалгаруулах ёслол хоёрдугаар сарын 14-нд болсон.

НӨАТ-ын ээлжит сугалаагаар  гурван азтан тус бүр дөрвөн сая төгрөг, 34 азтан 500 мянган төгрөг, 335 азтан 100 мянган төгрөг, 3,171 азтан 20 мянган төгрөг хожжээ.

Гэхдээ 20 сая, 100 сая төгрөг болон супер шагнал буюу 250 сая төгрөгийн азтан хараахан тодроогүй байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна