• Эхлэл
  • Алтны үнэ 7.1 хувиар өслөө

Алтны үнэ 7.1 хувиар өслөө

2016/02/15

Монгол улс эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн шинэчилсэн аргачлалаар нэг тонн зэсийн үнийг 5268 ам.доллар, унц алт 1156 ам.доллар, төмрийн хүдэр тонн тутамдаа 34.8-43.2 ам.доллар, нүүрс тонн тутамдаа 32.8-54.8 ам.доллар байхаар тооцсон байна.

Уул уурхайн салбараас 2016 онд 900 тэрбум төгрөг (энэ нь төсвийн 16хувь), үүний 90 хувийг зэс, алт, нүүрснээс олох бөгөөд 405 тэрбум төгрөг нь  ашигт малтмал ашигласны төлбөр хэлбэрээр оруулахаар төлөвлөсөн байна.

Гэвч алтны унасаар байгаа нь энэхүү төлөвлөгөө биелэлээ олоход эргэлзээ төрүүлж байгаа хэрэг.

Мөн алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн учир 2016 онд эргэж өснө хэмээн HSBC-ийн шинжээчид таамаглаж байсан. Тэгвэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ долоо хоногийн дотор 7.1 хувиар өсч унци нь 1239.4 ам.долларт хүрчээ. Тус үнэт металлын үнэ хамгийн сүүлд 2008 оны арванхоёрдугаар сард дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямралын үеэр л долоо хоногийн дотор үүнээс огцом буюу 9.1 хувиар өсч байсан аж. Ер нь оны эхнээс алтны үнэ 17 хувиар өссөн бөгөөд ойрын хугацаанд энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна