• Эхлэл
  • 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

2016/02/16

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар Авлигатай тэмцэх газар шинэчлэн бүртгэж, хүлээн авдаг.

Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 15-ныг хүртэл ХОМ-ийг хүлээн авсан бөгөөд нийт 38900 албан хаагч ХОМ-гээ өгөөд байна.

Харин дөрвөн гишүүн ХОМ-ийн мэдүүлгээ өгөөгүй байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.

Үүнээс гадна татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 20-ныг хүртэл сунгасан байна.

Энэ хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болсон хэдий ч сар шинийн баяртай давхацсан тул ийнхүү сунгах шийдвэрийг гаргажээ.

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна