Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
"Мицубиши Хитачи Пауэр Системс" (ЭмЭйчПиСи)компани Монголын хамгийн том дулааны цахилгаан станцын найман нэгж хэсгийг шинэчлэх захиалга авсан байна. Улаанбаатарт байрладаг төрийн өмчит 4-р цахилгаан станц нь нүүрсээр ажилладаг бөгөөд төвийн бүс болон Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангадаг.
"ЭмЭйчПиСи", Монголын томоохон инженерингийн компани болох "ЭмСиЭс Интернэшнл"-тэй хамтран шинэчлэлийн ажлыг хийх бөгөөд 2018 оны 10-р сард дуусгахаар төлөвлөжээ.
Төслийг Японы Олон улсын Корпораци агентлаг буюу JICA-ийн Японы хөгжлийн тусламжийн зээлээр санхүүжүүлэх бөгөөд цахилгаан станцын бүтээмжийг дээшлүүлэх, байгууламжийн насжилтийг уртасгах зорилготой. Цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх найман нэгж хэсэг дээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмжийн суурилуулалт зэрэг шинэчлэлийн ажил гүйцэтгэх ажээ.
5-8-р хэсгийн нүүрс нунтаглагчийн үндсэн эд ангиудыг шинэчилснээр ашиглалтын хугацаа уртсах юм. Мөн 1-8-р бүх хэсгүүдэд хөө үлээгч нэмж суурилуулан дулаан солилцооны бүтээмжийг тогтвортой хангана.Шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэснээр эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой болгоно гэж үзэж байгаа ажээ.
"ЭмЭйчПиСи" эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэх энэхүү шинэчлэлээр дамжуулан Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.
Эх сурвалж:www.worldcoal.com
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна