Монголоос ирсэн гэр бүлийн хосууд Улаан-Үд-Хиагтын зам дээр дээрэмдүүлсэн тухай Буриадын хэвлэлээр мэдээлжээ.
-Гэмт хэрэг шөнийн гурван цагийн орчим гарсан байна.
Галт зэвсэгтэй, багтай таван дээрэмчин гэр бүлийн хосуудын 80 мянган рубль /Монгол мөнгөөр ойролцоогоор хоёр сая орчим төгрөг/ дээрэмдсэн гэж Буриадын ДХЯ-ны төлөөлөгч хэлжээ.
Багтай үл танигдах этгээдүүд гэр бүлийн зэвсгээр сүрдүүлэн халдан, мөнгийг нь дээрэмдсэн аж. Мөнгө дээрэмдсэн этгээдүүд цагаан өнгийн машинд суун зугтжээ.
Тэднийг Улаан–Үд рүү явсан байж магадгүй гэж таамаглаж байна. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр шуурхай мөрдөх ажиллагаа явуулж эхэлсэн гэж тус улсын хэвлэлээр мэдээлжээ.
Дашрамд дурдахад ОХУ, Монгол Улс өнгөрсөн жилээс харилцан визгүй зорчих болсноор монголчууд Улаан-Үд, Иркутск руу зорчих нь эрс нэмэгдсэн. Монголчуудын хувьд Буриад дахь Итгэлт хамбын хийд, Байгаль далай аялж жуулчлах дуртай газруудын нэг болоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна