Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Жил бүр уламжлал ёсоор төрийн албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн авдаг хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болсон. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч бүртгэдэг. Үүнд төрийн өндөр дээд тушаалтан 269 хүн АТГ-д шууд мэдүүлгээ өгөх ёстой. Өчигдөр өндөр дээд тушаалын 4 хүн мэдүүлгээ ирүүлээгүй байна гэсэн бол өнөөдөр нэгдсэн дүнгээр төрийн дээд албан тушаалтнууд 100 хувь мэдүүлгээ өгчээ.
Бусад холбогдох 109 байгууллагад 39940 албан хаагч мэдүүлгээ өгч, 14 хоногийн дотор үүнийг нэгтгэн АТГ-д ирүүлэх ёстой. Урьдчилсан дүнгээр байгууллагуудад бүртгүүлэгчдийн 99,7 хувь нь Хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн гэжээ. АТГ энэхүү бүх мэдээллийг гуравдугаар сарын 1-ний дотор нэгтгэн албан ёсоор эцсийн дүн гарах юм.
Төрийн дээд албан тушаалтнуудын мэдүүлгийг нийтэд ил мэдээлэх ёстой. Шаардлагатай гэж үзвэл бусад албан хаагчдын мэдээллийг АТГ-аас нягтлан хянадаг. Энэ жилийн хувьд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн, сар шинийн өдрүүд давхацсан тул АТГ-ын албан хаагчид баяр, амралтын өдрүүдэд ажиллаж Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар хүлээн авч заавар зөвлөгөө өгч байсан юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна