Улсын хэмжээнд томоохонд тооцогдох миний зах, мини маркет зэрэг хүнсний салбар дэлгүүрүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдаад байгаа.
Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах бус үнэ хямдаруулан худалдаалах явдал өмнө нь ганц биш удаа гарч байсан. Үүнд МХЕГ-аас шалгалт хийж мөнгөн торгууль ногдуулсан ч зөрчил одоог хүртэл гарсаар байгаа.
Үүнээс гадна эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 88 дугаар тогтоолоор баталсан “Барааны гарал үүслийн дүрэм”-д зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэн “Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталжээ. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болгосон байна.
Энэ дүрэм батлагдсанаар олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжиж, тарифын хөнгөлөлт эдэлснээр гадаад худалдаа эрхлэгчдэд татварын хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна