• Эхлэл
  • Согтуу дээрэмчинг баривчилжээ

Согтуу дээрэмчинг баривчилжээ

2016/02/17

Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэж байгаад баривчлагджээ.

Гэмт хэрэгтэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “United Colors of Benetton” дэлгүүрээс өмд цамц хулгайлаад зугтаасан ч цагдаагийнхан шуурхай ажиллаж хэрэгтэнг баривчилжээ.

Дээрх этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба тус дэлгүүрээс хоёр ноосон цамц, нэг бэлтгэлийн өмд хулгайлсан байна.

Тэрээр өмнө нь 8 удаагийн ял шийтгэлтэй төдийгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрэн сурвалжлагдаж байжээ. Одоогийн байдлаар дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна