Филиппин, Монгол, Сингапур, АНУ, Тайландын албан хаагчид Тайландын Баруун хэсэгт орших Коратын Суранари цэргийн баазад Кобра Гоулд 2016 сургалтад оролцох гэж байна.
Энэ жилийн Кобра Гоулд цэргийн сургалтанд дэлхийн 27 орны цэргийн албан хаагчид оролцож байгаагийн дотор Монголын цэргийн албан хаагчид байгаа юм. Энэ удаагийн цэргийн сургуулилт Умард Солонгос улс саяхан баллистик пуужин хөөргөсөн үед явагдаж байгаагаараа онцлогтой юм.
Тайландад болж буй энэ сургалтанд 8 564 цэргийн албан хаагчид оролцож байгаагийн дотор Индонез, Япон, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд болон АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний томоохон төлөөлөл багтжээ.
Монгол Улс олон улсын төлөвлөлтийн чиглэлээр, Хятад болон Энэтхэг улсууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр оролцож байгаа юм.
Кобра Гоулд цэргийн сургуулилалт сүүлийн 30 гаруй жил Тайландад жил болж буй уламжлалт арга хэмжээ юм.
Сэтгэгдэл байхгүй байна