Угандаагаас гаралтай зика вирус өнгөрсөн оноос маш хурдтайгаар тархаж одоогийн байдлаар 28 улсад өвчлөл бүртгэгдээд байна.
Вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гаргасан гэж Энэтхэгчүүд зарласан боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй гэгдэж байгаа.
Дээрх аюулт вирус манай хоёр хөршид илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн. БНХАУ, ОХУ-ын зүгээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж вирус тархах боломжгүй гэж үзэж байна. Гэхдээ анхаарал боломж илүүдэхгүйг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.
Энэ удаад мөн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөмж гарган Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа хандсан мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу дээрх зөвлөмжийг Эрүүл мэнд, спортын яамнаас гаргасан байна.
Зика вирусийн халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч гол төлөв шумууланд хазуулж, мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна.
Зика вирусын шинж тэмдэг:
Вирусийн халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг байна. Мөн урагт нөлөөлж байгаа ба жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг аюултай байна.
Манай улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар дамжуулдаг Aedes төрөл нь ихэнх нутгаар тархсан байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна