• Эхлэл
  • Хүүхдийн номын өргөөг номжуулах аян

Хүүхдийн номын өргөөг номжуулах аян

2016/02/19

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS ТВ-тэй хамтран зохион байгуулж буй Хүүхдийн номын өргөөг “НОМЖУУЛАХ ” аян амжилттай үргэлжилж байна. Уг аяны хоёр дахь ээлжийн 100 гаруй номыг хүүхдийн номын өргөөнд 2016 оны 02-р сарын 17-нд хүлээлгэн өглөө. Энэ удаагийн аянд Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл, “Жигүүр” компанийн хамт олон, UBS телевизийн хамт олон тэр дундаа орчуулагч редактор Н.Амарзаяа, “Хүсэл сэтгэлийн жигүүр” ТББ, япон судлаач Д.Төмөрбаатар нар уран бүтээлийн дээжээс өргөн барьсан бол өөрсдийн санаачлагаар “Авидын орон” ТББ, иргэн П.Отгонбаяр, Б.Даариймаа, К.Ингрид нар хүрэлцэн ирж номоо хандивлалаа.
Дашрамд дурдахад хөгжмийн зохиолч С.Батболд “Уярлын долоон эгшиг” хүүхдийн 100 дууны номоо хүүхдийн номын өргөө, дүүргийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд бэлэглэлээ.
Хүүхдийн номын өргөөнд ном хандивлах, хүүхдүүддээ оюуны бэлэг барих хүсэлтэй иргэд, төрийн бус байгууллагуудын цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд тус дүүргийн иргэн Т.Энхтөр хань үр хүүхдийн хамт хүрэлцэн ирж 500 ширхэг номыг хүлээлгэн өглөө. Хүүхдүүдийнхээ оюуны мэлмийг нээх сайхан үйлсэд оролцож, номын хандив өргөсөн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж-http://zasag.mn/m/chingeltei/view/12212


Сэтгэгдэл байхгүй байна