• Эхлэл
  • Монгол тэмээ-999-ийн бүртгэл 20-нд дуусна

Монгол тэмээ-999-ийн бүртгэл 20-нд дуусна

2016/02/19

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон талаар өмнө нь мэдээлсэн.

“Монгол тэмээ-999” буюу 1000 тэмээний уралдаан нь анх удаа болж байгаагаараа онцлог юм. Тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Тэмээний баяр зохион байгуулж байсныг ийнхүү өргөжүүлж байгаа аж.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагаар  ахлуулсан, чиглэл бүрийг хариуцсан дөрвөн ажлын хэсэг  бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил хангалттай сайн явж байгааг зохион байгуулагчид  онцолж байна.

Тухайлбал, 1000 тэмээг уралдуулах бариа гараа, зам харгуйг үзэж танилцан уралдуулах журмыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ингэхдээ таван гараанаас зэрэг гаргаж уралдуулах бөгөөд гараа бүрийг ахласан зохион байгуулагч, тэмээ судлаач мэргэжлийнхэн хариуцан ажиллах аж. Мөн 18-аас дээш насны хүнээр тэмээ унуулж, уралдахыг унуулахыг анхааруулжээ.

Уралдаанд оролцогсдын бүртгэлийг энэ сарын 20-ныг хүртэл хүлээн авах юм байна. Үүнд Өмнөговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт мэдүүлгээ ирүүлсний дагуу мандатыг олгох.

Ингээд “Монгол тэмээ-999” арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийг  танилцуулья.

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна