Үнэ ханшийн мэдээ

2016/02/19

Сар шинийн баяр болохоос долоо хоногийн өмнө бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж эхэлсэн. Нэгэнт өссөн үнэ буурахгүй байх нь манай улсад хэвийн үзэгдэл болсон. 

Тэгвэл түүхий эд, мах болон түлшний үнийн таларх мэдээллийг хүргэе.

Түүхий эдийн Эмээлт зах дээр ямааны ноолуурыг нэг кг –г нь 48-55 мянган төгрөгөөр худалдан авч байна. Ноолуурын микрон болоод өнгөнөөс шалтгаалан үнэ хэлбэлзэж байгаа  аж.

Харин үхрийн шир том жижгээсээ шалтгаалан 40-60 мянга, адууны шир 35 мянга, сарлагийн шир 25-60 мянга, тэмээний шир тавхайтайгаа 22 мянга, тавхайгүй нь 18 мянган төгрөгийн ханштай байна.

Хонины нэхийг өлөнтэй нь 1000-2500 төгрөг, ямааны арьс өлөнтэй нь 16 мянган төгрөг, адууны дэлийг 8500, адууны сүүлийг 12 мянга,  нэг кг хөөврийг 300 төгрөг, хялгасыг  70 төгрөгөөр авч байна. Тэмээний эр ноос 7500, эм ноос 5500 төгрөгийн ханштай байгаа ажээ.

Ингээд мах, түлшний үнийг хүснэгтнээс харна уу.

Адууны мах /ястай/

Үхрийн цул мах

Хонины цул мах

Ямааны цул мах 

Түлшний үнийн мэдээллийг хүргэе.

АИ-76, 80

АИ-95

АИ-92, 93

Дизель түлш 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна