• Эхлэл
  • Оросын Европод худалдсан зэвсэг 264 хувиар өсчээ

Оросын Европод худалдсан зэвсэг 264 хувиар өсчээ

2016/02/22

2011-2015 онд АНУ болон Орос улсууд зэвсгийн хамгийн том экспортлогчдын байр сууриа хадгалж ирсэн гэж дэлхийн асуудлуудыг судладаг Стокгольмын хүрээлэнгээс жил бүр гаргадаг 2-р сарын 22-ны Даваа гаригт нийтлэгдсэн Yearbook 2016-д тэмдэглэсэн байна. 

Илтгэлд дурьдсанаар 2011-2015 онд зэвсгийн худалдааны хэмжээ өмнөх таван жилтэй харьцуулбал 14 хувиар өссөн бөгөөд зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүлж, Орос удаалсан байна. Дэлхийн нийт зэвсгийн худалдааны 58%-ийг энэ хоёр улс эзлэжээ. Зэвсэг экспортлогч эхний таван улсын тоонд Хятад, Франц, Герман багтжээ.

Орос улс 2011-2015  онд экспортоо 28%-иар нэмэгдүүлж дэлхийн зах зээлд эзлэх 25%-иа хадгалсаны зэрэгцээ 2014, 2015 онд борлуулалт нь буурсан байна.

Энэ хугацаанд Орос дэлхийн 50 улс оронд зэвсэг нийлүүлсэн бөгөөд хамгийн том худалдан авагч нь Энэтхэг (39%), дараа нь Хятад, Вьетнам (тус бүр 11%) орсон бөгөөд Ази Номхон далайн бүс нутагт 68%, 11%-ийг Африкийн орнууд, 8,2%-ийг Ойрхи Дорнод худалдан авчээ. Европын улс орнууд нийт зэвсгийн экспортын 6,4%-ийг эзлэсэн нь 264%-ийн өсөлттэй байгаа юм. Гэхдээ үүний ихэнхийг Азербайжан худалдан авчээ.

АНУ-ын хувьд дэлхийн нийт цэргийн экспортын 33%-ийг 2011-2015 онд нийлүүлсэн бөгөөд үүний дотор зэвсгийн худалдаа 27%-иар өсчээ.

Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн том зэвсгийн импортлогчоор Энэтхэг (нийт дүнгийн 14%), Хятад (4,7%) шалгарсан бол Австрали, Пакистан, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг улсууд нилээд зэвсэг худалдан авсан байна. Ази, Номхон далайн бүс нутгийнхан зэвсгийн импортыг 26%-иар нэмэгдүүлжээ.

Африкийн хувьд зэвсгийн импорт 19% өссөний дотор хамгийн том импортлогч нь Алжир, Марокко.

Ойрхи Дорнодын зэвсгийн худалдан авалт 61%-иар өссөн бөгөөд Саудын Араб, Арабын нэгдсэн улс, Катар нилээдгүй их зэвсэг худалдан авчээ. Египетийн зэвсгийн импорт 37%, Иракийнх 83%-иар нэмэгдсэн дүнтэй байна.

Харин Европын улс орнуудын зэвсэг худалдан авалт нийт дүнгээр 41% буурсан гэжээ.

https://lenta.ru


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Америк зэвсгээ зарах гэж л дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдээж, хурцадмал байдал үүсгэж байдаг.
    2016 оны 02 сарын 25