Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна.
Он гарсаар долларын ханш нийтдээ 35 төгрөгөөр өссөн.
“Найман шарга” зах дээр долларын ханш 2030 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2033 төгрөг байгаа юм. Энэ нь өнөөдрийн байдлаарх валют арилжааны төвүүдийн ханш юм.
Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өсөж байгаа аж. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгт барихаар тооцсон билээ.
Төсвийн цоорхойг нөхөх үүднээс Засгийн газар 800 сая долларын Мазаалай бондыг олон улсын дэлхийн зах зээлд арилжааллахаар төлөвлөж байсан боловч сар шинийн өмнө Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болоод энэ асуудал түр хойшлогдсон байна.
Үүнээс болж хүү өссөн буюу бонд гаргах талаар анх ярьж байх үед найман хувийн хүүтэйгээр яригдаж байсан бонд 13 хувьд хүрсэн байна. Энэхүү өндөр хүүгээс болж бонд арилжих ажил хойшлогдсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна