Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Уул уурхайн яамны уламжлалт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хурлын үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг,
Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн нар болон бусад холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Анхаарал татсан асуудал нэг - Гацуурт
УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон. УИХ-аар гурван удаа буцаагдаж, дөрвөн удаа хэлэлцэн баталсан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг УИХ 34-өөр тогтоож, лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийх зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Энэ ажлыг Уул уурхайн яам хариуцан ажиллаж байгаа аж.
Анхаарал татсан асуудал хоёр - Эрдэнэс Монгол ХХК
УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж батлуулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болох аж. Харин Хүний хөгжил сангийн хөрөнгийн ерөнхий удирдлага нь Сангийн яаманд хэвээр хадгалагдан үлдэх юм байна.
Анхаарал татсан асуудал гурав - Сентерра гоулд
“Сентерра гоулд”-д олгогдсон дөрвөн тусгай зөвшөөрөл ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед үйлчилж байсан заалтыг хангаж хуулийн дагуу олгогдсон гэж дүгнэдэг байна. Харин төрийн бус байгууллагуудаас энэ тухай асуудлуудыг цуцлах асуудлаар шүүхэд нэмэхжлэл гаргасан байна.
Ингэхдээ шүүх ашигт малтмалын газраас тайлбар авна. Ийн хоёр тайлбарын үндсэн дээр шүүх хурал болж түтгэлзүүлэх асуудал шийдэгдэх аж. Тиймээс тусгай зөвшөөрөл цуцлагдана, цуцлагдахгүй талаар ярих нь эртэдсэн асуудал хэмээн албаныхан мэдээллэв.
Мөн эрдэс баялагийн бирж байгуулахтай холбоотой ажлын хэсгийн ажил бэлэн болж байгаа хэмээн УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг хэллээ.
Үүнээс гадна уул уурхайн сайд Р.Жигжид Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтриг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Эд Жейгэртэй уулзаж, Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг PDAC-2016 арга хэмжээний бэлтгэл ажил болон хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцсон тухай дээрх хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна