• Эхлэл
  • Хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгожээ

2016/02/25

Уул уурхайн яамны уламжлалт “Ил тод уул уурхайн” хэвлэлийн хурал болж олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлыг танилцуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Дээрх хурлын үеэр анхаарал татсан асуудлаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Уул уурхайн яамны удирдлагууд мэдээлэл өгөв.

- Нийт хэд орчим тусгай зөвшөөрөл олгосон бэ?

- Хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгоод байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш цахим хэлбэрээр 3915 дугаар олгосон. Үүнээс дугаар авсан 1580  ААН цагтаа ирж өргөдлөө гаргаагүй. Дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн, хянаж шийдвэрлэсэн. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байгаа.

- Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан асуудал байгаа юу?

- Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа. Дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт- 664 харин тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан - 636 гэсэн тоо байна. Мөн өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа - 40 өргөдөл байгаа.

“Сентерра гоулд” компанийн тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгнө үү?

- “Сентерра гоулд”-д олгогдсон дөрвөн тусгай зөвшөөрөл ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед үйлчилж байсан заалтыг хангаж хуулийн дагуу олгогдсон гэж дүгнэдэг байна. Харин төрийн бус байгууллагуудаас энэ тухай асуудлуудыг цуцлах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингэхдээ шүүх ашигт малтмалын газраас тайлбар авна. Ийн хоёр тайлбарын үндсэн дээр шүүх хурал болж түдгэлзүүлэх асуудал шийдэгдэх аж. Тиймээс тусгай зөвшөөрөл цуцлагдана, цуцлагдахгүй талаар ярих нь эртэдсэн асуудал.

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Naad tusgai zovshoorluudee zogsoo. butsaj tataach.amidrah gazargui bolloo..end tend uhaj tonhson ymarch erdenesgui shoroo teverch uldeed bna. odoo bolloosh dee.oor oyunaar mongo huulj amidartsgaayldaa.yasan teneg malnuud ve.ireeduin hoich ue udamaa boddoggui tor zasagaar ch yahav dee.onoodoroo harj,ireeduig umartsan uls torchid,hariihnii gart ulsaa ogohod oirtoj bna.
    2016 оны 02 сарын 25