Цаг агаарын байдал дулаарч байгаа энэ үед албан байгуллага ААН-ийн ойролцоо явахаар дээврээс нь цас унах, цас нь хайлж ус болон урсах гэх мэт асуудал үүсдэг.
Үүнтэй холбоотойгоор СБД-ийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа “Үүрэг өгөх тухай” албан даалгавар гаргжээ.
Дээрх албан даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн ААН байгууллагууд дээврийнхээ цас мөсийг арилгах үүрэгтэй бөгөөд биелэлтийг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор фото зургаар баримтжуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсийн холбогдох мэргэжилтэнд ирүүлэх аж.
Хэрэв үүрэг даалгаварыг биелүүлээгүй буюу дээвэр дээрх цас мөсөө арилгаагүйн улмаас хүн гэмтсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн байгууллага хохирлыг хариуцна гэдгийг анхааруулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна