Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Улаанбаатар хот – 2016 оны хоёрдугаар сарын 25. Монгол Улсын Гадаад хэргийн яам, энэ оны долдугаар сарын 15-16-нд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын 11-р дээд төвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах АСЕМ-ын багийнхны хамт өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх ноён Майкл Мэттисон энэ жил 20 жилийн ойн нь тохиож буй АСЕМ-ын дээд төвшний уулзалтын ач холбогдлыг онцгойлон танилцуулсан юм.
Тэрээр “Дээд хэмжээний уулзалтуудаас гадна АСЕМ-ын уулзалтын хүрээнд хэдэн хэдэн чухал уулзалт, хуралдаан болдог. Үүний дотор дөрөвдүгээр сард гишүүн орнуудын парламентчдын уулзалт, Сангийн сайдууд болон иргэний нийгмийн төлөөллийн уулзалт, зөвлөгөөнүүд болж олон сэдвийг хөндөж ярилцах юм” гэж хэлээд “АСЕМ-ын баг дээд төвшний уулзалтыг зохион байгуулж буй орны онцлогийг тусгасан АСЕМ 2016 Монгол-ын логог ихэд талархан хүлээн авсан” гэлээ.
АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан “Гадаад Хэргийн яамнаас оролцогч орнуудын парламентын гишүүдэд урилга илгээсэн. Одоогоор 20 улс хүрэлцэн ирж оролцохоо баталгаажуулаад байгаа. Бусад улс орнууд оролцоно гэдэгт итгэлтэй байгаа” гэж танилцуулав.
Европын 30, Азийн 21, Европын Холбоо болон АСЕМ-ын нийт 53 улс орны төлөөлөгчид гурван суурь багана болох эдийн засаг, улс төр болон нийгэм-соёлын асуудлуудыг дээд төвшний уулзалтын үеэр авч хэлэлцэх юм.
АСЕМ-ын ойг тэмдэглэдэг уламжлалын дагуу АСЕМ Монгол уулзалтаас Улаанбаатарын тунхаг бичгийг гаргах бөгөөд АСЕМ-ын уулзалтын 20 жилд хийж бүтээсэн ажлууд, ололт амжилтуудыг тэмдэглэн үлдээхээс гадна ирээдүйд хийх ажил, төлөвлөгөөг тунхаг бичигт тусган оруулах юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна