Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Үндэсний аудитын газраас сонгуулийн сурталчилгааны дээд хэмжээг хуулинд заасан сүүлийн хугацаа буюу энэ сарын 29-ний өдөр зарлана гэж мэдэгдлээ
Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлахаар бэлтгэж байна. Хуульд заасан эцсийн хугацаа нь ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 29-нд эцэслэх аж.
Гэсэн ч хуулийн хугацаанаас өмнө буюу өнөөдөр нийтэд зарлаж магадгүй гэж яригдаж байсан юм. Энэ талаар Үндэсний аудитын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан н.Сувдаагаас тодруулахад “Энэ асуудал хараахан бүрэн шийдэгдэж эцэслэгдээгүй байна. Хуулийн хугацаандаа буюу ирэх долоо хоногт Үндэсний аудитын газрын цахим сайтад мэдээллийг байршуулна” гэлээ.
Дашрамд, өмнө нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан. Харин энэ удаад Сонгуулийн тухай хуульд зааснаар Үндэсний аудитын газар тогтоож нийтэд мэдээлэхээр болсон. Өнгөрсөн 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна