Хятадын киночид Чингис хааны тухай дахин нэг кино хийхээр болсон байна. Киног 50 гаруй сая доллараар хийхээр төсөвлөсний 10 саяыг нь Хятадын засгийн газар, үлдсэнийг нь компаниуд санхүүжүүлэхээр болжээ. Mongolnow цахим хуудсанд мэдээлснээр Хятадын продюсерууд Монголд ирж зураг авалт хийх талбайгаа сонгон Төв болон Хэнтий аймаг, мөн Тэрэлжийг товлосон ажээ.
Хятад улс өмнө нь Чингисийн тухай 50 ангит кино хийж олны хүртээл болгож байсан билээ. Үүнтэй зэрэгцэн энэ онд багтаж Казахстанд Чингисийн тухай киноны зураг авалт хийхээр болсон бөгөөд Английн “SUPERB FILMS CORPORATION LIMITED”, Казахстаны Соёл, Спортын Яам болон Казахийн соёлын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн кино бүтээхээр гурвалсан гэрээг үзэглэжээ.
Эх сурвалж хаяг: ca-news.org
Сэтгэгдэл байхгүй байна