Энэтхэгийн Мумбай хотын 16 газарт сэлфи хийхийг хориглосон байна. Хориг тавьсан газрууд ихэнх нь хаалт хашилт байхгүй тэнгисийн дагуух дүүргүүд ажээ.
Мумбай хотоор аялж буй жуулчид болон хотын иргэд тусгай тавьсан тэмдэглэгээг үл тоон сэлфи зургаа авдаг учир захиргаанаас мэдээллийн кампанит ажил хийхээр болсон байна. “Ганцаараа аялж байхад хүн тааралдахгүй бол өөрийнхөө зургийг авахаас өөр арга байдаггүй ш дээ” гэж нэг оюутан ярьжээ. 2014-2015 онд Энэтхэгт сэлфи зургаа авч байгаад амиа алдсан тохиолдол 19 бөгөөд дэлхийн даяар 49 тохиолдол бүртгэгдсэн юм. Мумбай хотын эргүүл цагдаагийнхан мөн сэлфи хийж байгаа хүмүүст тусалж зургийг нь авч өгөх эсхүл сэлфидэхгүй байхыг анхааруулах үүрэг хүлээсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна