• Эхлэл
  • Хууль бус үйлдлийг мэдээлсэн иргэнийг урамшуулна

Хууль бус үйлдлийг мэдээлсэн иргэнийг урамшуулна

2016/02/28

Хэнтий аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулууг олборлож эхэлсэн  байна.

Өнгөт чулуу нь байгальд, хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон байна.

Иймээс Хэнтий аймгийн холбогдох албаныхан байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах,  хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн өнгөт чулууг хууль бусаар  олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулах аж.

Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүн рүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд  байгаль орчныг сүйтгэх  маш их сөрөг үр дагавартай билээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна