• Эхлэл
  • “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

2016/02/29

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй , нийгмийн бага, дунд  орлоготой иргэдэд зориулагдсан.

Мөн хөтөлбөрт одоогийн байдлаар нийслэлд 350, орон нутагт 579 байр хамрагдахад бэлэн болсон байна.

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд төлбөрийн хэмжээ нь гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байх аж.

Мөн түрээсийн төлбөрийг байрны талбайн хэмжээгээс хамаарч нийслэлд сардаа 200.0- 280.0 мянган төгрөг /1мкв-5500 төгрөг/, орон нутагт 140.0-230.0 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/ байхаар тогтоосон ба нэг байр 30-50 мкв байхаар тусгажээ.  

Түрээсийн байранд эсвэл галладаг сууцанд амьдардаг бол таны сарын төлбөр, зардал буурч, бодит хэмнэлтээрээ ирээдүйн байрныхаа 30 хувийг төлөх хуримтлал үүсгэх аж. Мөн хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд тавигдах шаардлага

- Эрх зүйн бүрэн чадамжтай 21 нас хүрсэн

- Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

- Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

- Иргэний цахим үнэмлэхний хуулбар

- Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлосон байх/

- Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

- Орлого тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/

- Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүхэн хангамжтй орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

- Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр” иргэдэд ямар ашигтай вэ?

- Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдэд 0 түрээс буюу зөвхөн ашиглалтын зардлаа төлөх;

- 5+2 жилийн хугацаатай түрээслэх байрны түрээсийн хөлсөн дээрээ  ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нэмж, тусгай дансанд төвлөрүүлж,  түрээслэнгээ  байраа зээлээр авах боломжтой болох;

- Түрээсийн байрыг иргэдэд өмчлүүлэхдээ 10 жилийн хугацаанд түрээслээд хөнгөлөлттэй үнээр худалдан авах;

Ингэхдээ тухайн байрны баригдсан өртгийн үнэ буюу стандарт үнийг санал болгох зэрэг хувилбаруудыг судалж байгаа аж. Гэхдээ түрээсийн орон сууцны байршил хаана байх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна