• Эхлэл
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийнэ

2016/02/29

“Түрээсийн орон сууцны талбайн үнэ ямар бол. Бид дийлэх болов уу” хэмээн чих тавин суугаа иргэд олон бий. Гэхдээ зарим иргэд үүнд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Тэдний хэлж буйгаар энэхүү түрээсийн орон сууц хөтөлбөр нь хэнд ашигтай вэ гэгчилэн ярьж байна. Харин залуу гэр бүл үүнийг ихээхэн сонирхож байгаа аж.

Дээрх хөтөлбөрт хамрагдахын тулд тодорхой баримтууд болон, цалин, орлогын мэдээллээ бүрдүүлэх хэрэгтэй юм байна. 

Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийж, хамрагдах боломжтой бөгөөд түрээслэгчид хэдэн жилээр түрээслэх хүсэлтэй байгаагаа ТОСК-тай байгуулах  гэрээндээ  тусгаж өгөх ёстой юм байна. Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийж, хамрагдах боломжтой бөгөөд түрээслэгчид хэдэн жилээр түрээслэх хүсэлтэй байгаагаа ТОСК-тай байгуулах  гэрээндээ  тусгаж өгөх ёстой юм байна.

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжихэ бөгөөд ч түрээслэх одоогоор “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр  байранд  хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслнэ гэсэн мэдээлэл байна. Цаашид өөр ямар байрлалуудад орон сууц түрээслэх талаар тодорхой мэдээлэл хүргэнэ гэжээ.

Ингээд “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхоё.

Иргэн: Таван жил орон сууц түрээсэлж байх хугацаандаа банкнаас тавьж байгаа 30 хувийг хуримтлуулах ёстой юм байна. Ийм хэмжээний мөнгө хуримтлуулаагүй бол тэр байраа дараагийн хүндээ хүлээлгэж өгнө гэдэг нь тийм ч таатай биш санагдаж байна.

Иргэн: Өөрийн болгох гэрээтэй бол болж байна. Харин таван жил түрээслээд дараа нь ахиад сунгаад байх уу, тэрний оронд зээлийн орон сууцандаа ороод 10-20 жилийн дараа өөрийн болгох хэрэгтэй. Тэгэхээр өөртөө ашигтай замыг сонгосон нь дээр.

Иргэн: Залуу гэр бүлд болж л байна. Тэд анхнаасаа амьдралын төлөө ийм боломжийг ашиглаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Зүгээр л эцэг эхийнхээ бэлэн юманд дээр байж байснаас өөрсдөө харин зээл, түрээс төлөх ёстой гэж зүтгэх нь хэн хэндээ хэрэгтэй болхоор хөтөлбөр залуу гэр бүлд илүү тохиромжтой.

Иргэн: Буянт-Ухаагаас өөр газар байгаа бол зүгээр л юм. Хотын зах руу гэхээр бүх юмнаас холдчих гээд байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлж байж л үр дүнг нь харах байх.

Иргэн: Байраа түрээслүүлж байгаад байр олдохоор нь гаргана гэж байхаар уг байрыг түрээслээд өөрийн болгох талаас нь ярилцаж үзвэл. Урьдчилгаа 30 хувь өгөх чадваргүй тогтмол ажил хийдэг хүмүүс зөндөө байгаа.Тийм найдвартай хүмүүстэй гэрээ хийж банкинд өгөх мөнгийг нь тухайн компани авч болдоггүй юм уу. Тэгээд арав хорин жилийн дараа уг байр тухайн хүнийх болох талаас нь шийдэж өгвөл. Цалин багатай хүмүүс түрээсийн байранд мөнгөө өгөөд цааш нь мөнгө хийж чадахгүй шүү дээ. Иднэ, өмсөнө зүүнэ, хүүхдийн цэцэрлэг сургуулийн мөнгө, өөрсдийн унаа тэргэнд суух мөнгө, байр цахилгааны мөнгө гээд хэзээ нь урьдчилгаа мөнгөө хураах юм вэ? Хугацаа болно тэгээд л хөөгөөд гаргана шүү дээ.Тухайн барилгын компанийг мөнгөжүүлэх бодлого байна.

Иргэн: Манай гэр бүлийнх түрээсийн орон сууцанд орох гээд хүлээгээд л байж байна. Журам нь гарангуут хоцрохгүй хамрагдчих санаатай байгаа. Бидэн шиг айлд аз таарч байж ч магадгүй шүү дээ.

Ингээд иргэдийн санал бодлыг хүргэлээ. Дээрхээс харахад иргэдийн дунд энэ нь хэнд ашигтай вэ? гэсэн асуулт их байх шиг. Мэдээж залуу гэр бүлийг дэмжиж түрээсийн журмаар орон сууцтай болох боломж гэхээр таатай санагдана. Гэвч зарим асуудалд эргэлзээ төрүүлж байна гэх иргэд олон байлаа.

Ямартай ч хөтөлбөрийн хэрэгжилтээс үр дүнг нь харж болох юм. ТОСК-аас хэрэгжүүлэх журам батлагдсанаар хөтөлбөрийн талаарх бусад мэдээллүүд илүү тодорхой болох бололтой.  

“Түрээсийн орон сууц”-нд хэрхэн хамрагдах талаар  энд дарж уншина уу.

 


Сэтгэгдэл байхгүй байна