• Эхлэл
  • Зардал хэмнэх төхөөрөмж бүтээжээ

Зардал хэмнэх төхөөрөмж бүтээжээ

2016/02/29

“Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж”-ийг зохион бүтээжээ.

Монгол эрдэмтэн, инженерүүд дээрх төхөөрөмжийг Улаанбаатар хотын утааг устгаж, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайн салбарыг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилготой бүтээсэн байна.

Төхөөрөмж нь нүүрсний хэрэглээг бууруулж, Эрчим хүчний зардлыг зургаа дахин хэмнэхээр тооцоолжээ.

Таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарсан аж.

Харин дээрх төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч нэг квт нь 25 төгрөг болж, жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна.

Төслийн багийн ахлагч, “Органик энержи” группийн захирал О.Ганболд:

“Энэ төхөөрөмжийг авч тавьсан газрын цахилгааны хэрэглээний үнэ зургаа дахин буурна.

Учир нь цахилгааны кВт-ыг энэ төхөөрөмж зургаа дахин нэмэгдүүлж байгаа.

Нэг тонн нүүрснээс гаргадаг дулаанаас энэ эрчим хүч хямд өртөгтэй.

Эдийн засгийн үр ашиг сайтай гэсэн үг” хэмээлээ.

Дээрх шинэ төхөөрөмжийн үр дүнд агаарын бохирдлыг бууруулж, эдийн засгийн хэмнэлт ч гэсэн гарах аж.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна