• Эхлэл
  • Дургүйцэл хүргэсэн ”Дүнжингарав 2016”

Дургүйцэл хүргэсэн ”Дүнжингарав 2016”

2016/02/29

Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдаан Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд боллоо. Уралдааны үеэр олон хүүхэд мориноосоо унаж бэртсэн байна. Үүнийг хүүхдийн эрх зөрчиж байгаа хэмээн иргэд дургүйцэж байгаа юм. Тэд цаг агаарын хүнд нөхцөлд буюу хүйтэнд хол замд уралдаж, унаж бэртэж байгаа. Энэ уралдаан нь хэсэг хүмүүсийн зугаа цэнгэл болж, хүүхдийн аминд ч хүрэх аюултай байгаа, өмнөх жилүүдэд хүүхэд амиа алдсан хэрэг гарч байсан, яагаад хаширахгүй энэ уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа вэ? гэж иргэд ихэд бухимдаж гайхсан сэтгэгдэлээ цахим ертөнцөөр өөрийн хуудаснаа Дүнжингарав уралдааныг болиулах хэрэгтэй хэмээн нийтэлж байна.


Сэтгэгдэл байхгүй байна