• Эхлэл
  • Согтуу жолоочийг саатуулжэээ

Согтуу жолоочийг саатуулжэээ

2016/02/29

Нийслэл хэмжээнд гарах гэмт хэрэг, согтуу жолоочийн тоо өсч байна.

Согтуугаар жолоо барьсанаас болж нийгэмд багагүй хохирол учруулж байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны ням гаригт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 35 жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

ЗЦГ-т хоёрдугаар сарын 28-нд нийт 162 дуудлага ирснээс 111 нь ослын холбогдолтой дуудлага ирсэн байна.

Баянзүрх дүүргээс хамгийн их буюу 42, Чингэлтэй дүүрэг хамгийн бага буюу 15 дуудлага хүлээн авсан аж.

Ослын улмаас гурван хүн гэмтсэн бөгөөд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж явган зорчигч хохирч байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна