• Эхлэл
  • “Марш тактик” тэмцээн Хүй долоон худагт болно

“Марш тактик” тэмцээн Хүй долоон худагт болно

2016/03/01

Жилийн бүрийн гуравдугаар сарын 1-нд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан тэмдэглэж байна. 

Улмаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Цэцээ гүний ноён оргилд спортын явган аялалыг зохион явууллаа. Харин 2016 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгууллахаар болжээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна