Микроблог болох Твиттер-ийн үйлчилгээний хамгийн дээд амжилтыг Оскар тогтоосон байна. Леонардо Ди Каприо удаан хүлээсэн Оскар гардах нь тодорхой болсны дараа жиргээчид энэ үйл явдлын талаар 440 мянга гаруй удаа жиргэжээ. Харьцуулбал 2014 оны Оскарын үеэр жиргээчид ердөө 225 мянган удаа жиргэсэн юм.
Ди Каприо зургаа дахь удаагаа Оскарт нэр дэвшсэний дараа анх удаа Оскарын цом гардсан бөгөөд анх 1994 онд “Гилберт Грейпийг санаа зовоосон асуудал” киноны туслах дүрээр нэр дэвшиж эхэлсэн түүхтэй.
Сэтгэгдэл байхгүй байна